• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54179.17

( 269.05 0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54179.17 269.05
MSE A Индекс 20665.46 73.26
MSE B Индекс 14155.75 175.37

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭЭС ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ

2018-07-25 09:00:44

Монгол Улсын Засгийн Газар нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцааны хяналтын багцыг дангаараа эзэмшигч болсон тул “Компанийн тухай” хуулийн 57.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 22.1.2 болон СЗХ-ны “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам”-ыг үндэслэн үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 94.67 хувь буюу 24,491,390 ширхэгээс бусад хэсгийг худалдан авах санал гаргаж байна. Үүнд:

Худалдан авахаар санал гаргасан хувьцааны тоо ширхэг : 1,378,886 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2018 оны 07-р сарын 09-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2018 оны 09-р сарын 19-ны өдөр

Нэгж хувьцааны худалдан авах үнэ 542.00 /таван зуун дөчин хоёр төгрөг/

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа: 2018 оны 09-р сарын 20-ны өдөр

Хувьцааг худалдан авах санал гаргагч: Монгол Улсын Засгийн газар

Хаяг:13381-Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-16, Засгийн газрын IX байр,

Холбогдох утас: (976-62) 263034, Факс: 262350, Е-mail: info@pcsp.gov.mn

"Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцаа эзэмшигч  нь хувьцаагаа худалдах хүсэлтэй бол:

2018 оны 07 сарын 09-ний өдрөөс 2018 оны 09-р сарын 19-ны өдрийн 13:00 цаг  хүртэл  Гаүли ҮЦК ХХК болон өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандана уу.

"Гаүли ҮЦК" ХХК-ийн хаяг:Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж, Сонор плаза 602 тоот, Холбогдох утас: 70153300, 99045961, Е-mail: gauli2008@yahoo.com

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ