• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54902.96

( 40.59 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54902.96 40.59
MSE A Индекс 21026.92 26.01
MSE B Индекс 14211.97 126.83

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-09 16:37:34

Энэ өдөр нийт 7,867,399,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2026-01-08 16:18:19

Өмнөговь аймгийн засаг даргын гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жил хүртэлх хугацаатай, жилийн 16 хувь хүртэл хүүтэй, нийт 5,000,000 (Таван сая) хүртэл ширхэг өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

2018-09-11 09:38:03

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн 2-р ангилалд бүртгэлтэй "Хөвсгөл Алтандуулга" ХК нийт 4.4 сая ширхэг буюу нийт хувьцааныхаа 28%-тай тэнцэх хувьцааг нэмж гаргах замаар 3,74 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр  олон нийтээс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн захиалгыг авсан бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг СЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч дууслаа. 

"Хөвсгөл Алтандуулга" ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад нийт 100 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 4,405,600 ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга өгснөөр нэмэлт үнэт цаас гаргах үйл ажиллагаа амжилттай болох нөхцөл бүрдсэн бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хороонд захиалгын хуваарилалтын талаар мэдэгдэл хүргүүлээд байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ