• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49101.23

( 16.36 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49101.23 16.36
MSE A Индекс 18971.95 -26.07
MSE B Индекс 14594.11 29.91

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-09-16 17:28:41

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

09-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-16 15:33:50

Энэ өдөр нийт 9,863,355,599 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“СЭНДЛИ ББСБ” ХК БНСУ-ЫН RHINOS ASSET MANAGEMENT КОМПАНИ ХООРОНДЫН CТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-09-16 11:24:38

“Сэндли ББСБ” ХК болон Rhinos Asset Management компани харилцан түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн салбарын эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч БНСУ-ын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын ААН-үүдээс анх удаа 2 тэрбум вонын үнийн дүн бүхий “Ариранг” бондод хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.

Мэдээ мэдээлэл

"АРД ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН НЭЭЛТ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018-09-17 14:24:35

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд шинээр бүртгэгдсэн “Ард даатгал” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг нээж цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Ард даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах, “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5,808 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

1994 онд байгуулагдсан, Монголын анхны хувийн даатгалын компани болох "Ард даатгал" ХК нь Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлж буй даатгалын салбарын анхдагч компанийн нэг бөгөөд нийт 24 салбар, 238 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тус компани нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7,500,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 5.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр үнэт цаасны худалдан авах захиалгыг өнөөдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг хүртэл хүлээн авах юм. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ