• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49101.23

( 16.36 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49101.23 16.36
MSE A Индекс 18971.95 -26.07
MSE B Индекс 14594.11 29.91

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-09-16 17:28:41

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

09-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-16 15:33:50

Энэ өдөр нийт 9,863,355,599 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“СЭНДЛИ ББСБ” ХК БНСУ-ЫН RHINOS ASSET MANAGEMENT КОМПАНИ ХООРОНДЫН CТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-09-16 11:24:38

“Сэндли ББСБ” ХК болон Rhinos Asset Management компани харилцан түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн салбарын эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч БНСУ-ын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын ААН-үүдээс анх удаа 2 тэрбум вонын үнийн дүн бүхий “Ариранг” бондод хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.

Мэдээ мэдээлэл

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2018-10-01 10:54:57

Монголын хөрөнгийн бирж болон Зээлийн батлан даалтын сан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гаргах өрийн хэрэгсэл буюу бондод батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх, үнэт цаасны зах зээлд батлан даалттай шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох чиглэлээр санамж бичиг байгууллаа. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр Монголын хөрөнгийн биржийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үнэт цаасны арилжааг нээх цанг цохилоо. 

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцааны арилжаа идэвхжиж, шинээр болон нэмж хувьцаа гаргах үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Хөрөнгийн зах зээлийн цаашдын тогтвортой хөгжлийг хангахын тулд хувьцаанаас гадна хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүнүүдийн нэг болох өрийн хэрэгслийн арилжааг идэвхжүүлэх, өрийн хэрэгсэл гаргах орчныг дэмжих зайлшгүй шаардлагатай юм. Хөрөнгийн зах зээлд өрийн хэрэгсэл гаргах нь банкны зээлээс хямдаар санхүүжилт татах, хөрөнгө оруулагчдын хувьд хадгаламжийн хүүгээс өндөр хувиар мөнгөө өсгөх боломжийг олгосноор бүх оролцогчдод харилцан ашигтай байдаг. 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийн үнийн дүн нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байх шаардлага тавигддаг бөгөөд энэхүү санамж бичиг байгуулагдсанаар хуулийн холбогдох шаардлагыг хангахгүй байгаа бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сангаас олгох батлан даалтын тусламжтайгаар өөрт шаардлагатай санхүүжилтийг бүрэн татах боломж бүрдэх юм. 


 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ