• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54507.06

( 327.89 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54507.06 327.89
MSE A Индекс 20723.08 57.62
MSE B Индекс 14149.16 -6.59

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ТҮМЭН ШУВУУТ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ МЭДЭЭЛЭЛ

2018-12-31 11:47:34

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж буй 2019 оны анхны компани болох "Түмэн шувуут" ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн сурталчилгааг эхлүүлээд байна. 

Үнэт цаасны худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд худалдан авах захиалгыг МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтсон үнийн аргаар авах юм. 

Нийтэд санал болгож буй хувьцааны худалдан авах захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд суурь хуваарилалт буюу нийт захиалга өгсөн хүний тоонд тэнцүү хуваан олгох  дүнг 3 тэрбум төгрөгөөр тооцож, үлдэх 7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нийт захиалгын мөнгөн дүнтэй харьцуулан хувь тэнцүүлэн хуваарилна. 

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

           

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ