• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49084.87

( 100.47 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49084.87 100.47
MSE A Индекс 18998.02 130.93
MSE B Индекс 14564.2 11.96

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-15 15:37:48

Энэ өдөр нийт 22,344,066,757 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭЛИТ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД “ЗАЛУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-15 12:13:34

Төгсгөлд нь “Стоклаб секьюритиз ҮЦК" ХХК-иас сургалтын агуулгыг бататгах асуулт, хариултын QUIZ уралдааныг зохион байгуулж, гурван сурагчийг хувьцаа худалдан авах эрхийн бичгээр урамшуулсан юм.

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"АРД КРЕДИТ ББСБ" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2019-01-11 15:14:47

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/133 тоот тушаалаар “Ард Кредит ББСБ” ХК-ийн нийт 280,000,000 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн II ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын  9-ний өдрийн хурлаар хэлэлцэж, 03 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу 70 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгон худалдах зөвшөөрлийг олгосон байна.

Тус компани олон нийтэд арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 70 төгрөгөөр, үлдсэн 50 хувь буюу 35 сая ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 70-85 төгрөгөөр нийтэд санал болгон худалдаж, нийт 4.9-5.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулах юм. 

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Ард Капитал групп ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “Далай Ван Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн И Эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит" ХХК тус тус үзүүлж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ