• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48458.74

( -433.24 -0.89% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48458.74 -433.24
MSE A Индекс 17707.22 -1.08
MSE B Индекс 14418.57 -79.08

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-10 11:37:04

Тус уулзалтаар МХБ-ийн 2,3 дугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын төлөөллийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, хууль, эрх зүйн орчны шинэчлэлтэд тусгах санал санаачилга, холбогдох байгууллагуудын дэмжлэг туслалцааны талаар бичгээр болон шууд саналуудыг хүлээн авч харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа ярилцсан юм.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 6 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-06-10 09:52:37

2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Лхагва гарагт бүх нийтээр амрах тул "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй, үнэт цаасны болон, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье.

06-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-09 15:18:45

Энэ өдөр нийт 2,985,137,731 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСЫГ ХИЛ ДАМЖУУЛАН ХӨРВҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТИЙГ СЗХ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ

2019-01-31 11:31:05

МХБ-ийн хамгийн анхны давхар бүртгэлтэй компани болох “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн"-ийн хувьцаа 2018 оны 06 сараас эхлэн Монголын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж байгаа билээ. Тус компанийн хувьцааны 97 хувь нь Торонтогийн бирж дээр, 3 хувь нь МХБ-д тус тус арилжаалагдаж байна. Уг компанийн хувьцаа нь одоогийн байдлаар гадаад, дотоодын захуудын хооронд хөрвөн арилжаалагдахгүй байгаа хэдий ч одоогийн хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд хувьцаа хөрвүүлэх боломжийг нээлттэй болгох боломжтой гэж үзэн, уг чиглэлд хамтран ажиллах саналыг МХБ-ээс СЗХ-нд өнөөдөр хүргүүллээ.

Хувьцааг хил дамнуулан хөрвүүлэх боломжийг нээлттэй болгосноор ханшийн тэнцвэртэй байдлыг хангах, дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна стратегийн орд газарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй бусад компаниудыг давхар бүртгэж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой билээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ