• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48984.4

( 169.11 0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48984.4 169.11
MSE A Индекс 18867.09 120.13
MSE B Индекс 14552.24 18.94

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-03-04 10:46:33

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,750,134,351.93 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 42 компанийн 2,026,106 ширхэг хувьцаа 751,610,861.93 төгрөгөөр  арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 34,763 173,825,156
2 AIC АРД ДААТГАЛ  209,716 147,407,192
3 APU АПУ 221,221 139,621,307
4 GOV ГОВЬ 185,320 60,149,360
5 LEND ЛЭНДМН ББСБ  875,808 59,802,297

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 765,467.00 1,703,902,886.36
2 ARD Ард капитал групп ХХК 144,266.00 376,768,751.00
3 TNGR Тэнгэр капитал ХХК 8,513.00 362,820,400.00
4 MNET Ард секюритиз ХХК 443,311.00 281,225,377.62
5 BDSC БиДиСек ХК 347,459.00 134,958,277.47

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд  ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 9,670 ширхэг үнэт цаасыг 998,523,490 төгрөгөөр арилжсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 15,838 1,635,156,980
2 TNGR Тэнгэр капитал ХХК 3,501 361,790,000
3 CTRL Централ секьюритийз ҮЦК 1 100,000

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,475,511,812,244.98 төгрөг болсон бол "ТОП 20" индекс  21081.43 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.19 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ