• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

1-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-15 15:04:03

Энэ өдөр нийт 97,723,398,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ИНВЕСКОР ББСБ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛГА БОЛНО

2019-05-21 10:53:54

Монголын хөрөнгийн бирж дээр шинээр бүртгэгдэж, нээлттэй хувьцаат компани болж буй "Инвескор ББСБ" ХК-ийн ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА уулзалт 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагт Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд болно. 

"Инвескор ББСБ" ХК нь 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд төрийн мэдээлэл солилцооны ХУР cистем, зээлийн үйл ажиллагааны бүрэн автоматжуулсан SMART LOS дотоод системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн гэсэн хоёр үндсэн тулгууртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

"Инвескор ББСБ" ХК нь нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нийтэд санал болгон худалдах замаар хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаалах юм.

Хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийн хооронд явагдах бөгөөд тус компанийн андеррайтераар "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Инвескор Капитал ҮЦК" ХХК ажиллаж байна.

Үнэт цаасыг танилцуулах арга хэмжээнд оролцох бол дараах хаягаар http://bit.do/invescore-ipo  бүртгүүлнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ