• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55019.79

( 512.73 0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55019.79 512.73
MSE A Индекс 20877.17 154.09
MSE B Индекс 14279.82 130.66

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-30 16:34:48

Энэ өдөр нийт 51,697,768,509.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-05-27 09:30:44

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 9,080,321,232.26 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 37 компанийн 5,262,587 ширхэг хувьцаа төгрөгөөр 478,021,432.26 арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 MFC МОНОС ХҮНС 4,395,321 309,569,898
2 MNP МОНГОЛ ШУУДАН ХК 53,500 28,358,180
3 LEND ЛЭНДМН ББСБ ХК 350,336 22,036,207
4 APU АПУ 31,223 17,971,992
5 MBW МОНГОЛ БАЗАЛЬТ ХК 65,810 17,326,856

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 GLMT Голомт Капитал ХХК 224,382,382.00 15,724,026,392.10
2 BUMB Бумбат-Алтай ХХК 5,695,175.00 407,162,449.67
3 MNET Ард секюритиз ХХК 5,375,692.00 395,005,852.68
4 BDSC БиДиСек ХК 3,851,909.00 285,031,298.05
5 TDB Ти Ди Би Капитал ХХК 2,308,488.00 179,594,200.27

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний  өдрүүдэд  ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 156 ширхэг үнэт цаасыг 16,440,840 төгрөгөөр арилжаалсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 NOVL Новел Инвестмент 312 32,881,680

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,370,975,469,258.46 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19952.98  нэгж болж өмнөх долоо хоногоос 1.45 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ