• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54721.38

( -125.28 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54721.38 -125.28
MSE A Индекс 20992.87 -83.12
MSE B Индекс 14354.66 -83.41

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-06-25 16:37:18

“Хүннү Менежмент” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн № 6/01 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов:           2019 оны 8-р сарын 05-ны өдрийн 14:00 цагт

Хуралдах газар:   Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж Рокмон бьюлдинг оффис, 404 тоот

Бүртгэлийн өдөр 2019 оны 7-р сарын 10-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  • Үйл ажиллагааны чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах;
  • Компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн баталж буйтай холбогдуулан 2019 сүүлийн хагас жилийн бизнес төлөвлөгөө батлах;
  • Компанийн дүрмийг өөрчлөн батлах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
  • Компанийн өрийг хувьцаанд шилжүүлэх төслийг хэлэлцэж батлах. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл харилцдаг үнэт цаасны компани болон Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж Рокмон булдинг оффис, 404 тоотод ирж танилцаж болно.

Холбоо барих утас: 90991991

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ