• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54979.83

( -69.12 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54979.83 -69.12
MSE A Индекс 21053.79 -42.2
MSE B Индекс 14285.96 -69.36

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД ОДОН АВСАН АЖИЛТАН, МЭРГЭЖИЛТНҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019-07-09 16:11:26

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн өсөлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан байна. Үүнд: 

  • Бүртгэлийн албаны мэргэжилтэн Т.Мөнхтуяа
  • Бүртгэлийн албаны мэргэжилтэн Б.Оюундэлгэр
  • Үйлчилгээний ажилтан А.Цэндоо нар тус тус шагнал хүртлээ.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл шинэ түвшинд гарч олон олон компаниуд амжилттайгаар нээлттэй хувьцаат компани болж тус компаниудын хувьцаанд ард иргэд, олон нийт хөрөнгө оруулж хувьцаа эзэмших замаар үр шимийг хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаагаас гадна түүхэн олон амжилтийг бүтээж байгаа манай хамт олныг төр засгийн зүгээс бодитоор үнэлсэн явдал боллоо.

Шагнал хүртсэн нийт хүмүүсийнхээ цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ