Монголын хөрөнгийн бирж 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 619,790,693.54 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
-
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 47 компанийн 1,245,672 ширхэг хувьцааг 566,042,973.54 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
| № | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
| 1 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 102,454 | 199,327,858 |
| 2 | GOV | ГОВЬ | 248,467 | 77,368,348 |
| 3 | MBW | МОНГОЛ БАЗАЛЬТ ХК | 149,521 | 52,752,369 |
| 4 | BDS | БИ ДИ СЕК | 56,801 | 47,428,900 |
| 5 | APU | АПУ | 83,322 | 46,219,928 |
Багцын арилжаагаар "Баялаг -Сүмбэр" ХК-ийн 64,661 ширхэг үнэт цаасыг 203,682.15 төгрөгөөр арилжаалсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
| № | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
| 1 | MNET | Ард секюритиз ХХК | 389,535.00 | 243,636,943.21 |
| 2 | BDSC | БиДиСек ХК | 326,028.00 | 178,779,238.64 |
| 3 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 102,271.00 | 128,569,048.86 |
| 4 | GLMT | Голомт Капитал ХХК | 284,600.00 | 99,464,950.56 |
| 5 | GAUL | Гаүли ХХК | 264,446.00 | 90,398,448.49 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 533 ширхэг үнэт цаасыг 53,747,720 төгрөгөөр арилжаалсан байна.
| № | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
| 1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 1,066 | 107,495,440 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,561,595,753,108.15 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20395.33 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.82 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



