• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51777.08

( -36.21 -0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51777.08 -36.21
MSE A Индекс 19646.61 17.54
MSE B Индекс 14775.69 -33.05

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ ҮНИЙН ДҮН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТАЙ ХАРЬЦУУЛАХАД 226%-ИАР ӨСЛӨӨ

2025-11-25 12:32:25

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2025 онд нийт 937 удаагийн цахим дуудлага арилжаа зохион байгуулснаас 527 удаагийн арилжааны хэлцэл амжилттай хийгдсэн бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт 23.4 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 5.95 их наяд төгрөгөөр арилжааллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-11-24 16:13:57

Засгийн газрын хямдруулалттай 26 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

11-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-24 15:42:21

Энэ өдөр нийт 86,665,823,302 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАГДЛАА

2019-09-26 12:00:48

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтад заасан "Компанийн хувьцаа эзэмшигч дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран, эсхүл хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг бүхэлд нь, эсхүл хувьцааны хяналтын багцаас дээш хувийг худалдан авахаар сайн дурын үндсэн дээр санал гаргана" гэж заасныг удирдлага болгон “Таван Богд Инвест” ХХК нь МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлтэй “Атар Өргөө” ХК-ийн 174,136 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааг 100 хувь худалдан авах саналыг нийтэд гаргалаа.

Санал гаргаж буй этгээд: “Таван Богд Инвест” ХХК

Санал болгож буй үнэ:  60,200 төгрөг

Худалдан авах тоо ширхэг:  174,136 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 26

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13:00 цаг

Хувьцааны худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа:  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:   0 буюу 0 хувь

Санал гаргагчийн харилцагч үнэт цаасны компани: “Би Ди Сек ҮЦК” ХК, 75551919-04

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 1, Чингисийн өргөн чөлөө 6, Хаан банк цамхаг, 10-р давхар, Мэйл хаяг: invest@tavanbogd.com

Дэлгэрэнгүй мэдээллийг 75112222 утсаар авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ