• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55171.83

( 122.88 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55171.83 122.88
MSE A Индекс 21090.53 -5.46
MSE B Индекс 14295.92 -59.4

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мэдээ мэдээлэл

“ХАР ХОРУМ ПРОПЕРТИЙС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТОВ ГАРЛАА

2019-12-19 16:36:24

“Хар Хорум Пропертийс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/2019 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цагт хуралдуулахаар болсон байна.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цагт

Бүртгэх өдөр: 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр

Хуралдах газар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 7/2, Денвер оффис, 401 тоот, Эрдэнэс Сольюшинс ХХК-ийн байр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1. Компанийн үйл ажиллагааны байдлаарх тайлан;

2. "Эрдэнэс сольюшинс" ХХК-иас ирүүлсэн "Хар хорум пропертийс" ХК-ны 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1 ширхэг энгийн хувьцаанд Эрдэнэс сольшинс ХХК-ийн 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100 ширхэг энгийн хувьцааг тэнцүүлж, Компанийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл, Нэгтгэх гэрээний төслийг хэлэлцэж батлах тухай;

3. "Хар хорум пропертийс" ХК-д "Эрдэнэс сольюшинс" ХХК-ийг нэгтгэх талуудын 2019 оны 12-р сарын 31-ны байдлаар хөндлөнгийн аудит хийгдсэн санхүүгийн тайлан, хөрөнгийн үнэлгээний тайлан, хуулийн дүгнэлтийг хэлэлцэж, батлах тухай;

4. "Хар хорум пропертийс" ХК-д "Эрдэнэс сольюшинс" ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан "Хар хорум пропертийс" ХК-ний зарласан энгийн хувьцаанаас хаалттай хүрээнд 1 ширхэг нь 100 /нэг зуу/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1’700’000’000 /нэг тэрбум долоон зуун сая/ ширхэг хүртэлх энгийн хувьцааг нэмж эргэлтэд гаргах тухай;

5. "Хар хорум пропертийс" ХК-д "Эрдэнэс сольюшинс" ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх тухай;

6. "Хар хорум пропертийс" ХК-д "Эрдэнэс сольюшинс" ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авах шаардах эрх үүссэн тухай;

7. "Хар хорум пропертийс" ХК-ийн үйл ажиллагааны чиглэлд нэмэлт оруулах тухай;

8. "Хар хорум пропертийс" ХК-ийн оршин байх хаягийг өөрчлөх тухай;

9. Хар хорум пропертийс ХК-ийн оноосон нэрийг нэгтгэж буй Эрдэнэс сольюшинс ХХК-ийн оноосон нэрээр солих тухай;

10. Хар хорум пропертийс ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;

11. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилох тухай.

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн: Хурал зохион байгуулах комиссын Дарга: Э.Сод-Эрдэнэ, Гишүүн: Э.Шагдарсүрэн

Холбоо барих утас: 99922517

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ