• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48880.29

( 51.07 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48880.29 51.07
MSE A Индекс 18857.07 -21.13
MSE B Индекс 14583.29 118.82

Мэдээ мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДААС БИРЖИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-09-18 18:08:43

Энэхүү журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор цаасаар болон ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-18 16:55:47

Энэ өдөр нийт 64,234,759,312 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-09-18 09:32:28

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.09.18) дараах симболтойгоор эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2020-01-06 11:01:01

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Хорго Хайрхан" ХК нь 2019 оны 4 сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа компанид "Монгол даатгал" ХХК-ийг нэгтгэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү нэгдэлтэй холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 372 тоот тогтоолоор зөвшөөрсөн болно.

Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн огноо: 2019 оны 12-р сарын 16-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2020 оны 1-р сарын 31-ний өдрийг хүртэл

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 652.37 төгрөг 

Шаардах эрх хэрэгжүүлэгч "Монгол даатгал" ХК:   УБ, СБД, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, "Монгол даатгал" ХК-ийн байр, холбогдох утас: 11-313697, 99036048, 88424455, 99059828

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ