• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54916.32

( 388.05 0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54916.32 388.05
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-30 10:19:02

Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 26 суралцагч иргэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд   суралцагчдад сертификатыг гардууллаа. 

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-30 09:46:31

Энэ өдөр нийт 9,334,362,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

2019 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2020-02-14 16:21:19

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайланг 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор (нэгдсэн тайлангийн хувьд 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор), Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 199 хувьцаат компаниас нэгдсэн тайлан ирүүлэх ёстой компаниудыг оруулахгүйгээр нэр бүхий 120 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Хуулинд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компаниуд 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулж байна. 

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ