• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54916.32

( 388.05 0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54916.32 388.05
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-30 10:19:02

Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 26 суралцагч иргэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд   суралцагчдад сертификатыг гардууллаа. 

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-30 09:46:31

Энэ өдөр нийт 9,334,362,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

ДЭЛХИЙН 85 ХӨРӨНГИЙН БИРЖ ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХОНХ ЦОХИЛОО

2020-03-09 11:47:51

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК /МХБ/ нь гүйцэтгэх болон удирдах түвшний ажлын байранд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, жендерийн тэгш байдлыг хангахад анхааран ажилладаг бөгөөд тэгш оролцоог бусад байгууллагуудад уриалах зорилгын хүрээнд Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/, Тогтвортой хөрөнгийн биржүүдийн санаачлага, НҮБ-ын Глобал Компактын Монгол Улс дахь сүлжээ байгууллага, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтран “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын арга хэмжээг жил бүрийн "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулж ирсэн уламжлалтай. 

Бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилготой тус арга хэмжээг энэ жил дэлхийн 85 бирж зохион байгуулж байгаа бөгөөд МХБ нь энэ жил олон улсад тархаад буй COVID-19 вирустай холбоотой онцгой нөхцөл байдлын улмаас тус арга хэмжээг цуцлаад байна. 

Жендерийн тэгш оролцоог хангах нь хүний эрх, эрх чөлөөний шударга зарчмыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ бизнесүүд, байгууллагууд бүрэн хүчин чадлаа дайчлан ажиллах, ажлын үр дүнг үнэмлэхүй хэмжээнд нэмэгдүүлдэг болох нь дотоод, гадаадын олон судалгаа, практик туршлагаар батлагдсан байдаг. Иймд МХБ-ийн зүгээс жендерийн тэгш оролцоог хангаж ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч бусад байгууллагууд, бүртгэлтэй хувьцаат компаниуд, гишүүн компаниуддаа хандан уриалж байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ