• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54117.31

( 207.19 0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54117.31 207.19
MSE A Индекс 20602.39 10.19
MSE B Индекс 14189.8 209.42

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОЛОМТ БАНК" ХК ЯПОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД "САМУРАЙ" БОНД ГАРГАЛАА

2025-12-24 16:49:47

Голомт банкны "Самурай" бондоор татсан хөрөнгө оруулалт нь Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгч нарт төрөл бүрийн зээлийн үйлчилгээгээр дамжин хүрэхээр төлөвлөгдсөн байна.

Мэдээ мэдээлэл

ОНЛАЙНААР АРИЛЖААНД ОРОЛЦОГЧДЫН ТОО ЭРЧИМТЭЙ ӨСЧ БАЙНА

2020-03-10 09:35:52

Монголын хөрөнгийн зах зээлд олон улсын жишигт нийцсэн Миллениум Ай Ти цогц систем 2012 онд нэвтэрснээр харилцагчид онлайнаар арилжаанд орох, арилжааны хяналтыг бодит цагийн горимоор хийх, арилжаа болон захиалгын олон шинэ төрлүүдийг зах зээлд нэвтрүүлэх боломжууд бүрдсэн билээ.

2013 оноос өмнө хөрөнгө оруулагчид арилжаанд оролцохдоо харилцдаг үнэт цаасны компани буюу брокерт телефон утсаар эсвэл биеэр очин захиалга өгдөг байсан бол тус систем нэвтэрснээр хөрөнгө оруулагчид гар утас, компьютер, таблет гэх мэт дурын цахим төхөөрөмж ашиглан арилжаанд шууд орж эхэлсэн бөгөөд жил ирэх тусам онлайн арилжаанд оролцогчдын тоо эрчимтэй өсч байна. Тухайлбал, өнгөрсөн 2019 онд Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож буй хөрөнгө оруулагчдын (давтагдаагүй тоогоор) 32.5 хувь нь онлайнаар арилжаанд оролцож байсан бол 2020 оны 3 дугаар сарын байдлаар нийт хөрөнгө оруулагчдын 49.2 хувь нь МХБ-ийн гишүүн 8 үнэт цаасны компаниар зуучлуулан онлайнаар арилжаанд оролцож байна.

Ийнхүү, хөрөнгө оруулагчид онлайнаар арилжаанд оролцох болсноор хугацааны хоцрогдолгүйгээр оролцох, зардал буурах, хугацаа хэмнэгдэх зэргээр зах зээлийн үр ашиг сайжирч байгаа бөгөөд цаашид тус системийн бусад функцүүдийг ашиглалтанд оруулж, хөрөнгө оруулагчдын өгөөжийг нэмэгдүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулахаар ажиллаж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ