• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48937.02

( 197.99 0.41% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48937.02 197.99
MSE A Индекс 18035.36 70.65
MSE B Индекс 14443.74 -192.58

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-04-30 17:35:28

Өнөөдөр (2025 оны 4 дүгээр сарын 30) Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоног болон 3 жилийн хугацаатай

04-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-30 17:03:56

Энэ өдөр нийт 3,743,859,851 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

04-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-29 17:41:03

Энэ өдөр нийт 14,130,147,905 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН АРИЛЖАА ЯВАГДАНА

2011-07-26 00:00:00
Төрийн албан хаагчдын /4000/ орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилготой нийт 72.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2011 оны 6 дугаар сарын 8, 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт 54.99 тэрбум төгрөгийн бондыг амжилттай арилжаалсан билээ. Тэгвэл Засгийн газрын бондын ээлжит арилжаа 2011 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр явагдахаар болсон бөгөөд энэ удаад арилжигдах үнэт цаасны нөхцөлийг дараах хүснэгтэд харуулав. Хэмжээ /тэр. төг/ Тоо хэмжээ Нэгж үнэ /төгрөг/ Хугацаа /жил/ Дуудах хүү 7.01 70,100 100,000 1 7.50 6.0 60,000 100,000 2 7.75 2.0 20,000 100,000 3 8.00 2.0 20,000 100,000 5 8.50 Нийт 17,01 тэрбум төгрөг Мөн УИХ-аас 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” тогтоолд ноолуурын салбарт 100.0 тэрбум төгрөг, ноосны салбарт 50.0 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 150.0 тэрбум төгрөг, нийт 300.0 тэрбум төгрөгийн бонд гаргахыг Засгийн газарт даалгасан болно. Тус тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын 208 тоот тогтоолоор Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн билээ. Үүний дагуу дээрх Засгийн газрын үнэт цаасыг 2011 оны 8-11 дүгээр саруудад үе шаттайгаар, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Сангийн яамны зүгээс арилжааны хуваарийг 7 дугаар сардаа багтааж олон нийтэд мэдэгдэх болно.