• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53227.9

( 108.11 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53227.9 108.11
MSE A Индекс 20352.34 8.12
MSE B Индекс 14090.45 -18.38

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-23 16:36:11

Энэ өдөр нийт 92,459,794,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2025-12-23 15:01:31

Бирж нь “Богино хугацаанд их ашиг олох боломжтой” гэх агуулга бүхий аливаа мэдээллийг шийдвэр гаргахаасаа өмнө нягтлах, тухайн платформ нь хөрөнгийн зах зээлд албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллагынх мөн эсэхийг баталгаажуулахыг зөвлөж байна.

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

2025-12-23 11:56:07

Бирж нь 1311 кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

"БОДЬ ДААТГАЛ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2020-06-08 19:03:17

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн энэ оны анхны IPO болох “Бодь Даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 20% буюу 47,063,944 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдөр буюу 6 дугаар сарын 08-ны өдрийн 18:00 цаг хүртэл авч дууслаа.

“Бодь Даатгал” ХК-ийн нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дахь мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 959 хувь хүн, аж ахуйн нэгжийн нийт 5,318,225,672 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх доод дүнг 100 хувь хангасан үзүүлэлт боллоо. 

“Бодь Даатгал” ХК нь шинээр гаргасан 47,063,944 ширхэг үнэт цаасыг МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын тогтоосон үнийн аргыг ашиглан стратегийн хөрөнгө оруулагчдад 113 төгрөгөөр, олон нийтэд захиалга бүртгэлийн аргаар буюу 113-135 төгрөгийн хооронд санал болгосон бөгөөд захиалгад ирүүлсэн үнэ болон татан төвлөрүүлэх үнийн дүнг харгалзан нэгж хувьцааны үнийг 113 төгрөгөөр тогтоохоор боллоо. 

СЗХ-ноос “Бодь Даатгал” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон шийдвэр гаргаснаар үнэт цаасны нийлүүлэлтийг хийж хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ