• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51777.08

( -36.21 -0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51777.08 -36.21
MSE A Индекс 19646.61 17.54
MSE B Индекс 14775.69 -33.05

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР АМАРНА

2025-11-25 17:32:10

2025 оны 11 дүгээр сарын 26-ны Лхагва гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буйтай холбогдуулан тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-25 17:17:00

Энэ өдөр нийт 15,132,718,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-11-25 16:37:42

Хөрөнгө оруулагчдаас 26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 7.70 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11 ширхэг захиалга, 2 жилийн хугацаатай купонтой бондод 7.75 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНД БОНД"-ЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО

2020-06-12 09:56:56

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 482 тоот тогтоолоор “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна. 

”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар “Ард Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар  "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2020 оны 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд, 6 дугаар сарын 19-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд авахаар боллоо. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ