• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49962.34

( 381.94 0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49962.34 381.94
MSE A Индекс 18180.72 70.69
MSE B Индекс 14675.51 110.75

Мэдээ мэдээлэл

“НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН САЛБАР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-05-16 13:50:34

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Тогтвортой хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН УДИРДЛАГА БНХАУ-ЫН КОКСЖИХ НҮҮРС, КОКСЫН ХУДАЛДАН АВАЛТЫН 12 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2025-05-16 08:35:34

Түүнчлэн үйл ажиллагааг зохион байгуулагч MySteel компанитай хамтран Монголын хөрөнгийн биржээс санаачлан хэрэгжүүлж буй нүүрсний үнийн индексжүүлсэн арилжаа нь зах зээлд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааны ажлыг эхлүүлэх, мөн эрчим хүчний нүүрс, хүрэн нүүрс болон коксжих чанаргүй нүүрс, төмрийн хүдэр, баяжмал, зэсийн баяжмал зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүнд ч мөн адил индексжүүлсэн үнэ ашиглах талаар судалж, цаашид бүтээгдэхүүнийг индексжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.  

05-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-15 16:36:32

Энэ өдөр нийт 527,538,467 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-07-20 09:20:44

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь  2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрүүдэд 2 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 70,289,966.44 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 23 компанийн 287,312 ширхэг хувьцаа  70,289,966.44 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Компанийн нэр Ширхэг    Үнийн дүн 
1 INV ИНВЕСКОР ББСБ 9,107 22,913,640
2 ERDN ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК 28,629 21,522,098
3 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 58,902 4,097,247
4 TUM ТҮМЭН ШУВУУТ 28,646 3,946,996
5 SUU СҮҮ 17,252 3,540,088

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр Ширхэг    Үнийн дүн 
1 TDB ТИ ДИ БИ КАПИТАЛ ХК 51,645.00 41,973,079.60
2 MNET АРД СЕКЮРИТИЗ ХХК 111,837.00 33,486,665.05
3 BDSC БИДИСЕК ХК 58,118.00 27,557,805.20
4 INVC ИНВЕСКОР КАПИТАЛ ҮЦК 3,670.00 9,232,900.00
5 GLMT ГОЛОМТ КАПИТАЛ ХХК 80,957.00 6,079,733.64

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,508,150,181,916.23 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16543.86  нэгж болж өмнөх долоо хоногоос 0.70 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ