• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51557.5

( 458.97 0.9% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51557.5 458.97
MSE A Индекс 19432.19 -75.03
MSE B Индекс 14596.23 -111.34

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-28 17:26:22

Энэ өдөр нийт 122,520,114,541.9 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-27 15:23:10

Энэ өдөр нийт 6,221,084,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-11-27 09:22:01

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9,7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2020-10-09 09:36:41

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан" хамтын ХОС-гийн хүсэлтийн дагуу нэгж эрхийн анхдагч зах зээлийн худалдан авах захиалгын хуваарилалтын төлөвлөгөө, захиалга хүлээн авах нөхцөлд дараах өөрчлөлт орлоо. Үүнд: 

  • Стратегийн хөрөнгө оруулагчийн захиалгын доод, дээд хязгаарлалтыг хасах;  
  • 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 16-ны 16 цаг болгон өөрчлөх. 

Энэхүү өөрчлөлтийн дагуу нэгж эрхийн захиалгын хуваарилалтын төлөвлөгөөг шинэчлэн доорх хүснэгтээр харуулав.

  Захиалгын доод хязгаар Захиалгын дээд хязгаар  Тусгаарлах хугацаа Нийт дүн
Олон нийт Байхгүй  100,000,000 төгрөг Байхгүй Стратегийн хөрөнгө оруулагч нарт хуваарилсны дараах дүн
Стратегийн хөрөнгө оруулагч  Байхгүй 6 сар

2,375,000,000 төгрөг хүртэл

Захиалга авах хугацаа 

2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00-16:00 цаг 

Олон нийтэд арилжаалах нэгж эрхийн худалдан авах захиалгын дүн нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд 500,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бүх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн дүнд хувь тэнцүүлэн хуваарилна. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ