• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49962.34

( 381.94 0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49962.34 381.94
MSE A Индекс 18180.72 70.69
MSE B Индекс 14675.51 110.75

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-16 18:28:19

Энэ өдөр нийт 6,048,762,713 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЭРДЭНЭ РЕСУРС 2025 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТАЙЛАН, БАЯНХӨНДИЙ ТӨСЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2025-05-16 17:49:23

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь 2025 оны 03 дугаар сарын 31-нд дуусгавар болсон нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулж, Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (“БХ” эсвэл “Төсөл”)-ийн явцын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

“НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН САЛБАР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-05-16 13:50:34

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Тогтвортой хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-11-20 15:33:08

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 21,313,086.98 төгрөгийн үнийн дүн бүхий 315,184 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх чихэр" ХК (TCK +13.47%) болон "Бодь Даатгал" ХК (BODI +2.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мандал Даатгал" ХК (MNDL -3.32%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -2.80%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 16,185 ширхэг нэгж эрхийг нийт 1,699,550 төгрөгөөр арилжаалсан байна. 

ТOP-20 индекс 0.23 хувиар буурч, 17584.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,586,311,080,203.33 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ