• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49054.82

( 69.37 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49054.82 69.37
MSE A Индекс 18015.01 41
MSE B Индекс 14476.99 -48.79

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

“ТАЛХ ЧИХЭР” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-07 18:10:00

Тус компани нь "Ажилтнуудын сэтгэл зүй болон эрүүл мэндийг дэмжин, тогтвортой, аюулгүй ажиллах нөхцлийг сайжруулж, эвсэг нэгдмэл хамт олон бүрдүүлэх арга хэмжээг сар тутамд явуулах, үндсэн цалин 30%-иар нэмэгдүүлнэ" гэжээ.

Мэдээ мэдээлэл

"СТАНДАРТ АГРИКАЛЧЕР ГРУПП" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАГДЛАА

2021-04-19 11:55:17

"Эм Ди Кэй Ай" ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр "Стандарт агрикалчер групп" ХК-ийн 13,607,865 ширхэг буюу нийт гаргасан хувьцааны 99.07 хувийн хяналтын багцыг дангаараа Монголын хөрөнгийн биржийн багцын арилжаагаар худалдан авсан болно. 

Иймээс компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтын дагуу үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр бусад хувьцаа эзэмшигчдэд хувьцаа худалдан авах дараах саналыг гаргаж байна. Үүнд:

1. Худалдан авах санал гаргаж буй хуулийн этгээдийн мэдээлэл:

                   a. Хуулийн этгээдийн нэр: "Эм Ди Кэй Ай" ХХК

                   b. Хаяг: Баянгол дүүрэг, 16-р хороо, Шинэ Монгол хаад группын байр, 2 давхар

                   c. Холбоо барих утас: 91993560, 91110444

                   d. Улсын бүртгэлийн дугаар: 9019037048

                   e. Регистерийн дугаар: 5208211

2. Худалдан авахаар зарласан нийт хувьцааны тоо ширхэг: 95,190 ширхэг

3. Худалдан авах саналын эхлэх, дуусах огноо: 2021.04.19 - 2021.05.19

4. Худалдах саналыг хүлээн авах өдөр: 2021.05.19

5. "Эм Ди Кэй Ай" ХХК-ийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 13,607,865 ширхэг

6. "Стандарт агрикалчер групп" ХК-ийн халаасны хувьцааны тоо, ширхэг: 32,697 ширхэг

7. Хувьцаа худалдан авахаар санал болгох үнэ: 115 төгрөг

8. Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр: 2021.05.21

9. Худалдан авах санал гаргах болсон шалтгаан, зорилго: "Эм Ди Кэй Ай" ХХК нь компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа худалдан авсан тул үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр худалдан авах санал гаргаж байна.

10. Худалдан авах санал гаргагчийн худалдах саналыг хүлээн авах шуудангийн хаяг: Баянгол дүүрэг, 16-р хороо, Шинэ Монгол хаад группын байр, 2 давхар.

11. Худалдан авах санал гаргагчийн харилцагч үнэт цаасын компани "Стандарт инвестмент" ҮЦК ХХК. Утас: 99027432 Төрболд

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ