• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54916.32

( 388.05 0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54916.32 388.05
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-30 10:19:02

Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 26 суралцагч иргэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд   суралцагчдад сертификатыг гардууллаа. 

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-30 09:46:31

Энэ өдөр нийт 9,334,362,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

КАСТОДИАНЫ СУРГАЛТ БОЛНО

2014-07-31 14:58:42
“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” болон холбогдох журам батлагдан гарсантай холбогдуулан кастодианы үйл ажиллагааг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн зүгээс энэхүү үйл ажиллагааг эрхлэхээр төлөвлөж буй болон бусад оролцогч байгууллагуудад зориулан “Кастодианы үйл ажиллагааны ахисан түвшний сургалт”-ыг 2014 оны 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 
 
Сургалтыг кастодианы чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай Лондонгийн хөрөнгийн бирж группийн ахлах зөвлөх Брюс Лоренс явуулах бөгөөд сургалтанд оролцогчдод кастодианы үйл ажиллагааг эрхлэхэд тулгарч болох хүндрэлүүд, олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих нөхцөл, шаардлагуудын талаар мэдлэг олгохоос гадна Монголд кастодианаар ажиллахад хэрэгцээтэй мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг үзүүлэх юм.
 
 
Бүртгэлийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ