• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.56

( 68.89 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.56 68.89
MSE A Индекс 21157.43 91.4
MSE B Индекс 14326.37 -128.84

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН НЭМЖ ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ НИЙТЭД САНАЛ БОЛГОХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2022-06-13 16:31:10

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 310 тоот тогтоолын дагуу "Инвескор ББСБ" ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй нэг бүр нь 227 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 4,600,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэн тус компанийн нийт гаргасан хувьцааг 76,327,918 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Олон нийтэд санал болгож буй нэмэлт хувьцаанаас 4,000,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 4,155 төгрөгөөр худалдах бол арилжааны эрэлт нийлүүлэлтээс давсан тохиолдолд үлдсэн 600,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар мөн 4,155 төгрөгөөр олон нийтэд санал болгохоор шийдвэрлэлээ. 

"Инвескор ББСБ" ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй хувьцааны талаар дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ