• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51251.05

( -186.87 -0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51251.05 -186.87
MSE A Индекс 19468.17 53.45
MSE B Индекс 14285.07 -508.54

Мэдээ мэдээлэл

ОМНИ АССЕТ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-12-03 17:32:35

"Омни Ассет ТЗК" ХХК-ийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 60,000 ширхэг, 5010 /OABS/ кодтой "Омни Ассет" ХБҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

12-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-03 16:27:33

Энэ өдөр нийт 12,165,189,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-12-03 16:02:52

Засгийн газрын купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-06-23 13:44:43

2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 128,130,120 төгрөгийн үнийн дүн бүхий 342,492 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Богд Банк" ХК (BOGD +12.50%), "Айтүүлс" ХК (ITLS +11.13%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +5.72%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -14.47%) , "Шарын гол" ХК (SHG -12.42%) болон "Монгол шевро" ХК (MVO -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 65,723 ширхэг нэгж эрхийг 13,062,630 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 10 ширхэг үнэт цаасыг 993,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

ТOP-20 индекс 0.38 хувиар өсөж, 33,734.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,797,399,335,643 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ