• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54507.06

( 327.89 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54507.06 327.89
MSE A Индекс 20723.08 57.62
MSE B Индекс 14149.16 -6.59

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-06-29 14:08:27

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 27 хувьцаат компанийн 122,465,873 төгрөгийн үнийн дүн бүхий 351,244 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +9.25%), "Мик холдинг" ХК (MIK +2.81%) болон "Гермес центр" ХК (HRM +2.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC -9.09%) , "Махимпекс" ХК (MMX -6.92%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -3.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,964 ширхэг нэгж эрхийг 3,983,842 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 15,000 ширхгийг 1,500,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 753 ширхэг үнэт цаасыг 75,060,720 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

ТOP-20 индекс 0.2 хувиар буурч, 32934.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,816,528,907,144 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ