• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49029.74

( -25.08 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49029.74 -25.08
MSE A Индекс 17997.21 -17.8
MSE B Индекс 14405.42 -71.57

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-11 15:33:58

Энэ өдөр нийт 9,277,155,314 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

“ИНВЕСТ МОНГОЛИА-2014” ЧУУЛГАНД ХӨРӨНГИЙН БИРЖ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2014-09-03 13:13:06
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инвест Монголиа-2014” чуулга уулзалт 2014 оны 9 дүгээр сарын 2-оос 3-ны хооронд болж байна. Энэхүү чуулга уулзалтанд гадаадын 10 гаруй орны хөрөнгө оруулагчид, Монголд үйл ажиллагаа явуулж буй банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийнхэн нийт 500 орчим төлөөлөгчид оролцож Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцлээ. 
Тус арга хэмжээнд Монголын хөрөнгийн бирж нь өөрийн компанийн үндсэн үйл ажиллагааны талаар мэдээлж, хөрөнгө оруулагчдад үнэт цаас хэрхэн гаргах, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, тухайн өдрийн арилжааны мэдээг сонирхсон иргэдэд цахим хэлбэрээр шууд танилцуулж, зааварчилгаа, зөвлөгөөг өгч ажилласан.
Мөн “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар салбар хэлэлцүүлэгт оролцож Монголын хөрөнгийн биржийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, явуулж буй бодлого, хөрөнгө оруулах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
  
  
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ