• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49607.12

( 130.02 0.26% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49607.12 130.02
MSE A Индекс 19197.42 55.88
MSE B Индекс 14343.9 -175.2

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-09 15:37:14

Энэ өдөр нийт 11,516,534,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-10-09 09:32:49

“Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг BRSF-BD-11/10/27-C0092-19.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

10-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-08 17:04:25

Энэ өдөр нийт 187,774,444,063 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АРД КРЕДИТ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-08 16:25:57

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Ард кредит" (ADB) ХК нь 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

Тайлант хугацаанд:

  • Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 71.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өссөн байна. 

  • Хүү, шимтгэлийн орлого 7.38 тэрбум төгрөг болж, 2021 оны хоёрдугаар улирлаас 58 хувиар нэмэгджээ.

  • Хаалттай бонд гаргах эрх авч, 6.9 тэрбум төгрөгийг амжилттайгаар татан төвлөрүүлэв.

  • Хувьцаа эзэмшигчдэдээ 1.26 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан байна.

  • Компанийн харилцагчдын тоо 1,006,234-т хүрсэн бол нийт зээлдэгчийн тоо 49,065 болов. 

  • Энэ оны эхний хагаст зээлийн багц 41.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.5 хувиар өссөн үзүүлэлт юм. 

  • Чанаргүй зээлийн үзүүлэлт 2021 оны хоёрдугаар улиралд 6.63 хувь байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 8.3 хувь болж өссөн байна. 

  • "Ард санхүүгийн нэгдэл" ХК тус компанийн нийт хувьцааны 40.59 хувийг эзэмшиж байна. 

Та бүхэн "Ард кредит" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ