• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.57

( 74.4 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.57 74.4
MSE A Индекс 21084.05 113.35
MSE B Индекс 14325.82 37.84

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 35 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-19 13:23:31

Монголын хөрөнгийн биржийн түүхийг хамт бичилцсэн зах зээлийн нийт оролцогчид болон хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчид, биржийн ахмад мэргэжилтнүүд, үе үеийн удирдлага, хамт олондоо ойн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ УТГА АГУУЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2026-01-19 12:51:51

Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш 35 жилийн хугацаанд зах зээлийн ил тод байдал, шударга тогтолцоо, оролцогчдын итгэлцэлд суурилан тогтвортой өсөлтийг бий болгож ирсэн билээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 14.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЛОО

2026-01-19 12:44:19

"Хаан банк" ХК, "Таван толгой" ХК, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК, "АПУ" " ХК-иудын хувьцааны ханшийн өсөлт голлон нөлөөллөө.

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-08-10 15:27:41

2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 129,706,175 төгрөгийн үнийн дүн бүхий 514,787 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шуудан" ХК (MNP +7.22%), "Бодь Даатгал" ХК (BODI +3.18%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +1.60%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар хивс" ХК (UBH -13.95%), "Ган хийц" ХК (GHC -7.69%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG -5.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 25,288 ширхэг нэгж эрхийг 5,552,081 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ширхэг үнэт цаасыг 495,000 төгрөгөөр тус тус арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.96 хувиар буурч, 34710.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,025,932,429,019 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ