IPO

Индекс

33800.88

( 226.88 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 33800.88 226.88
MSE A Индекс 11909.67 -81.59
MSE B Индекс 11456.37 -5.68

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-10-06 14:14:39

Өнөөдрийн арилжаагаар 470,404 ширхэг үнэт цаасыг 119,933,767 төгрөгөөр арилжааллаа

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-10-06 09:07:17

СЗХ-ны 2022 оны 10 дугаар 05-ны өдрийн 1/3828 тоот албан бичгийн дагуу тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2022 оны 10 дугаар 06-ны өдрөөс "SEND" үсгэн кодтойгоор эхлүүллээ

10-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-10-05 14:24:34

Өнөөдрийн арилжаагаар 287,915 ширхэг үнэт цаасыг 2,079,890,182 төгрөгөөр арилжааллаа

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТОЙМ

2022-08-11 15:55:55

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 31 жилийн ой тохиож буй 2022 он салбарын хувьд онцлох жил болж байна. Тодруулбал, энэ оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 34 хувийг олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх тогтоол, шийдвэр дэмжигдсэн нь Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийн дараагийн шатанд түүчээлэх үндэс суурийг улам бэхжүүллээ.

2022 онцлох үйл явдлууд:

  • Журмын шинэчлэлүүд:

Энэ оны эхний хагас жилд хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлж, зах зээлийн цар хүрээг тэлэх томоохон шийдвэрүүдийг Монголын хөрөнгийн биржийн зүгээс гаргалаа.

Тухайлбал, хөрөнгийн зах зээлд мэргэжлийн буюу байгууллагын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-д холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулж шинэчлэн баталлаа. Ингэснээр хөрөнгө оруулалтын сангууд Монголын хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлж, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхдээ төлдөг байсан бүртгэх үйлчилгээний хөлс 50-75 хувиар буурсан бол жилийн үйлчилгээний хөлс 50 хувиар буураад байна.

Мөн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлс 10-40 хувиар, компанийн бонд бүртгэх үйлчилгээний хөлс 36 хүртэлх хувиар бууруулж, “Арилжааны журам”-ын нэмэлт өөрчлөлтөөр анхдагч зах зээлд хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагчийн төлөх арилжааны шимтгэлийг 100 хувь чөлөөлсөн нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодит үр дүнгээ үзүүлэх түүхэн шийдвэр байлаа.  

Монголын хөрөнгийн биржийн шимтгэл хураамж буурснаас гадна “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам” батлагдсанаар иргэд, олон нийт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломж улам бүр нээлттэй болж байна.

  • Арилжаа:

Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2022 оны эхний хагас жилд 44,119.22 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 32,795.68 нэгж, дундаж үзүүлэлт нь 37,759.42 нэгж байлаа. Доод үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 713.33 нэгж буюу 2.13 хувиар буурч, 32 795.68 нэгж болсон байна.

Зах зээлийн үнэлгээ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4.84 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1 их наяд төгрөг буюу 27.2 хувиар өссөн байна. Энэ үзүүлэлтийг оны эхэнтэй харьцуулахад 1.18 их наяд төгрөг буюу 19.6 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Харин үнэт цаасны арилжааны хувьд, 2022 оны эхний хагас жилд нийт 122 удаагийн 276 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Тодруулбал, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 135 хувьцаат компанийн 151 сая ширхэг хувьцааг 114 тэрбум төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 580 мянган ширхэг үнэт цаасыг 58 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4.9 сая ширхэг нэгж эрхийг 2.3 тэрбум төгрөгөөр, компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 940 мянган ширхэг бондыг 102 тэрбум төгрөгөөр тус тус арилжааллаа. Тайлант хугацаанд өдөрт дунджаар 1.3 сая ширхэг үнэт цаасыг 2.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

  • Шинэ бүтээгдэхүүн:

Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржэд анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг арилжаалж байсан бол 2022 оны эхний хагас жилд ахин хоёр компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлд санал болголоо. Энэ оны эхний улиралд “Омни актив ТЗК” ХХК-ийн 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулсан бол хоёрдугаар улиралд "Симпл ассет ТЗК” ХХК-ийн 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болголоо.

Мөн энэ оны эхний хагас жилд "Лэндмн ББСБ" ХК-ийн 2-р транчийн 3.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулснаас гадна анхны хөвөгч хүүтэй бонд болох “Эрдэнэс таван толгой" ХК-ийн 4-р транчийн 76.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын анхдагч зах зээлийн арилжааг зохион байгууллаа.

Түүнчлэн “Эрдэнэс Сольюшинс” ХК болон “Инвескор ББСБ” ХК-иуд анхдагч зах зээлд нэмэлт хувьцаагаа санал болгосон нь өндөр эрэлт үүсгэж, арилжааны явцад “green shoe” хэрэгжүүлэн амжилттайгаар хөрөнгө оруулалт татаж чадлаа.

  • МХБ-ийн санхүүгийн үр ашиг:

МХБ ТӨХК нь 2022 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 1.6 тэрбум төгрөгийн орлогыг олж, 958.8 сая төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 699.5 сая төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллалаа. Компанийн үйл ажиллагааны орлогоор үйл ажиллагааны нийт зардлыг бүрэн нөхөж, борлуулалтын орлогын 1 төгрөгт ногдох зардлыг 54 мөнгө үзүүлэлтэд хүргэж ажиллахаар 2022 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд тусгасан ба энэхүү үзүүлэлт нь эхний хагас жилийн гүйцэтгэлээр 1 төгрөгт 58 мөнгө гэсэн гүйцэтгэлтэй байна.

Мөн тайлант хугацаанд зах зээлийн дэд бүтэц болох MIT системийн ашиглалттай холбоотой төлбөрт 251,376 ам.долларыг төлж барагдуулахын зэрэгцээ зохих хууль, дүрэм, журмын дагуу Улсын төсөвт нийт 441.6 сая төгрөгийн татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлж, Улсын төсөв бүрдэлтэд хувь нэмрээ оруулж ажиллалаа.

Ийнхүү бид цар тахлын дараах эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан зах зээлийн зохицуулагч байгууллага болон оролцогч байгууллагуудтай хамтран бүтээгдэхүүн үйлчилгээний хөлс, хураамжийг бууруулан ажиллаж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, зарим дүрэм, журмуудад нэмэлт өөрчлөлт оруулан хэрэгжүүлж эхэлснээр дотоодын хөрөнгийн зах зээл идэвхижилт бууралгүй, шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдсэн, түүнчлэн цаашид хөрөнгийн зах зээл улам хөгжиж, улс орны эдийн засгийн хөгжилд бодит үр дүнгээ өгөх хүлээлтийг бий болгон ажиллаж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ