• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48930.11

( 130.06 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48930.11 130.06
MSE A Индекс 18802.96 -16.26
MSE B Индекс 14492.05 -39.98

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-10-21 16:29:14

Бирж нь 1303 (MNZGKHB13034) кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

10-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-21 16:20:27

Энэ өдөр нийт 19,230,377,642 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУД III УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА!

2025-10-21 15:56:48

Товлосон хугацаанд тайлангаа ирүүлээгүй компаниуд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор 2025 оны III улирлын санхүүгийн тайлангаа биржийн цахим хуудсанд байршуулна уу!

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-08-12 13:46:46

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 127,808,120 төгрөгийн үнийн дүн бүхий 770,137 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дэвшил мандал" ХК (DMA +15.00%), "Шинэст" ХК (NRS +15.00%) болон "Мерекс" ХК (MRX +5.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.61%), "Хөвсгөл усан зам" ХК (HUZ -11.37%) болон "Талх чихэр" ХК (TCK -7.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 66,232 ширхэг нэгж эрхийг 13,976,324 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 39 ширхгийг 3,900,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 279 ширхэг үнэт цаасыг 88,762,176 төгрөгөөр тус тус арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.34 хувиар өсөж, 34429.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,013,897,714,435 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ