• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ТАЛХ ЧИХЭР” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-17 11:45:02

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” /TCK/ ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 77.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • “Талх чихэр” ХК нийт 44.46 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9.5 тэрбум төгрөгөөр буюу 27.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

  • Компанийн нийт ашиг 2021 оны эхний хагас жилд 8.37 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагас жилд 11.40 тэрбум төгрөг болж, 36.2 хувиар нэмэгджээ.

  • Татварын өмнөх ашиг өнгөрсөн оны мөн үеэс 63.8 хувиар өсөж, 3.20 тэрбум төгрөг болсон бол компанийн цэвэр ашиг мөн 62.9 хувиар өсөж, 2.83 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • Нийт 3.59 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

  • “Талх чихэр” ХК нь талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэх 6 шугам, нарийн боов үйлдвэрлэлийн 4 шугам, жигнэмэг, чихрийн шугам болон “Хотол” бялууны үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Компанийн санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү. 

Компанийн үйл ажиллагааны тайланг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ