• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

“МОНОС ХҮНС” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-18 18:17:25

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Монос хүнс” /MFC/ ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • “Монос хүнс” ХК-ийн борлуулалтын орлого 13.88 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
  • Компанийн нийт ашиг 5.7 тэрбум төгрөг болж, 2021 оны хоёрдугаар улирлаас 78 хувиар нэмэгдсэн бол цэвэр ашгийн хэмжээ 174 хувиар өсөж, 1.51 тэрбум төгрөг болжээ.
  • Монголын хөрөнгийн биржийн эхний хагас жилийн арилжаагаар “Монос хүнс” ХК-ийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцааны 6 дугаарт эрэмбэлэгдэв.
  • MFC 2.0 төсөл батлагдаж барилга, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үйл явц төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ