• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49029.74

( -25.08 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49029.74 -25.08
MSE A Индекс 17997.21 -17.8
MSE B Индекс 14405.42 -71.57

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-11 15:33:58

Энэ өдөр нийт 9,277,155,314 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОН ТООНЫ БУС БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

2014-09-08 09:36:32
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2014 оны 09 дүгээр сарын 03 ны өдрийн 237 дугаар тушаалаар “Үнэт цаасны зах зээлийн орон тооны бус бодлогын зөвлөл” байгуулагдлаа. 
 
Уг зөвлөл нь үнэт цаасны зах зээлийн хөгжил, бодлого, зохицуулалтын болон салбарт тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээс гадна үнэт цаасны зах зээлийн цаашдын хандлага, хэтийн төлөв байдал зэрэг бодлогын асуудлаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж ажиллах юм.
 
Бодлогын зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанк, “МХБ” ТӨХК, “ҮЦТТТХТ” ХХК, Компанийн засаглалын хөгжлийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Санхүүгийн зах зээлийн холбооны төлөөлөл болон их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн байна.

 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ