1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг баталсугай.
2. Компани 2022 онд ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн ТУЗ-ийн тогтоолыг танилцуулсныг дурьдсугай.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
1. Хөрөнгө оруулах болон нэмж хувьцаа гаргаж монголын чөлөөт бүсүүдийг Евро азийн эдийн засгийн коридорын нэг цогц төсөл болгон хөгжүүлэх, Замын-Үүд Эрээний эдийн засаг хамтын ажиллагааны чөлөөт бүсийг хөгжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх менежментийн компани болох, “Алтанбулаг, Замын-үүд чөлөөт бүс дамнасан цайны зам АН-3 хонгилын олон улсын авто тээвэр, ложистикийн цогцолбор ”-ийн төсөл, Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжиж, баталсугай.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
1. Компанийн үйл ажиллагаа, цар хүрээг нэмэгдүүлэх хөрөнгө оруулах болон нэмж хувьцаа гаргах ажлыг эрчимжүүлэхийг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасугай.
2. Компанийн зарласан боловч гаргаагүй 999, 950,000 /есөн зуун ерэн есөн сая есөн зуун тавин мянган/ ширхэг, 99,995,000,000 /ерэн есөн тэрбум есөн зуун ерэн таван сая/ төгрөгийн үнэ бүхий хувьцааг эргэлтэнд гаргахыг зөвшөөрсүгэй.
3. Компаний дүрмийн. 4.1-д өөрчлөлт оруулахыг баталсугай.
4. Хувьцаа гарагсантай холбоотой нэмэлт өөрчлөлтийг холбогдох байгууллагуудад бүртгүүлэхийг гүйцэтгэх захиралд даалагсугай.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
┌ Төлөөлөн удирдах зөвлөлөийн гишүүдийг сонгох тухай ┐
Монгол улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, “Монголын хөгжил үндэсний нэгдэл”хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 04 дугаар сарын 30-ний өдрийн ээлжит хурлын Тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
Нэг. Кумулятив аргаар санал хураасан дүнг үндэслэн дараахь нэр бүхий 6 хүнийг Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүнээр сонгосугай.
1.Ч.Амарбаатар
2.Ж.Жаргалсайхан
3.Т.Наранбулаг
4.Н.Мөнх-Идэр
5. Д.Алтансүх
6.М.Отгонбаатар
Хоёр. Кумулятив аргаар санал хураасан дүнг үндэслэн дараахь нэр бүхий 3 хүнийг Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгосугай
1. Г.Төрбаяр
2.Н.Шагдарсүрэн
3.А.Ариунсайн
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0