• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50134.39

( 1009.27 2.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50134.39 1009.27
MSE A Индекс 19349.52 261.78
MSE B Индекс 14384.5 114.51

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-11-10 10:56:46

Засгийн газрын купонтой 7 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-11-07 16:46:46

Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авна.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-07 15:59:44

Энэ өдөр нийт 20,166,126,894 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Монголын хөрөнгийн бирж дээр ажлын өдөр бүр өглөө 10:00-13:00 цагийн хооронд үнэт цаасны арилжаа явагддаг бөгөөд та хувьцаа, бонд худалдан авах, худалдах замаар энэхүү арилжаанд оролцох боломжтой. Үнэт цаасны арилжаанд оролцохын тулд та:

  • Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компани /брокер/-д хандан үнэт цаасны  болон төлбөр тооцоо гүйцэтгэгч банкны дансаа нээлгэнэ.
  • Данс нээлгэсний дараа төлбөр тооцоо гүйцэтгэгч банк дахь дансандаа худалдан авах үнэт цаасны үнэ болон шимтгэлийн мөнгийг байршуулж, брокерийн компанидаа үнэт цаас худалдаж авах захиалгаа өгнө.
  • Брокер нь таны өгсөн захиалгыг хөрөнгийн биржийн арилжааны системд оруулдаг. Таны захиалгатай үнэ ханш болон тоо хэмжээний хувьд нийцэх захиалга байвал таны захиалга биелэгдэж хэлцэл хийгдэх ба нийцэх захиалга байхгүй тохиолдолд захиалгын санд хадгалагдаж биелэгдэх хүртэл тодорхой хугацаанд хүлээнэ.

Үнэт цаасны компани тус бүрийн харилцагчдад үйлчлэх нөхцөл, тухайлбал үйлчилгээний шимтгэл хураамж, арилжаанд онлайнаар алсаас ордог эсэх, арилжаанд идэвхтэй оролцдог эсэх зэрэг нь харилцан адилгүй байдаг тул үнэт цаасны компанийн сонгохдоо үйлчилгээний нөхцөлийг харьцуулан судлах зайлшгүй  шаардлагатай юм. Та үнэт цаасны компаниудын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.