• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54935.28

( -8.23 -0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54935.28 -8.23
MSE A Индекс 21076.09 25.33
MSE B Индекс 14447.51 78.02

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-22 10:47:37

2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

1-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-21 11:36:24

Энэ өдөр нийт 81,916,330,840 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ СЕМИНАР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-20 14:24:00

“Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавин, уул уурхайн бүтээгдэхүүний эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээ мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-09-28 13:40:04

2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 214,761,427 төгрөгийн үнийн дүн бүхий 1,807,809 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж,14 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN +7.12%), "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +3.83%) болон "Крипто Үндэстэн" ХК (BUN +3.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек" ХК (BDS -14.29%), "Женко тур бюро" ХК (JTBK -6.43%) болон "Айтүүлс" ХК (ITLS -6.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,895 ширхэг нэгж эрхийг 2,285,884 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 19 ширхгийг 1,900,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.32 хувиар буурч, 33746.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,787,810,276,952 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ