• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК нь олон нийтийн санхүү, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран сургалт, мэдээлэл өгөх арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн.

Энэхүү ажлын хүрээнд 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын ажилтан, албан хаагчдад зориулсан Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь санхүүгийн зах зээл үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээ "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцаатай холбоотой ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Сургалтад НДЕГ-ын 44 ажилтан, албан хаагч танхимаар хамрагдсан бол  21 аймаг, 9 дүүргийн НДЕГ-ын 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ