• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-03-03 15:04:22

2022 онд дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн уналт үргэлжлэн, инфляц өсөж, улс орнуудын хөрөнгийн зах зээлийн идэвх суларч, зах зээлд уналт бий болсон хэдий ч Монголын хөрөнгийн зах зээлд онцлог чухал олон үйл явдлууд боллоо. Үүнээс дурдвал:

  • МХБ-ийн олон жилийн турш зорьсон зорилт болох зах зээлийг олон улсын зэрэглэлтэй болгох томоохон зорилт 2022 онд биеллээ олж, “FTSE Russell” группийн “Хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалт”-аас гарч “Хөгжиж буй зах зээлийн жагсаалт”-д албан ёсоор багтахаар болсон нь дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчидтай холбох түүхэн чухал үйл явдал болов.

  • “Банкны тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий “Голомт банк” ХХК, “Хаан банк” ХХК, болон “Төрийн банк” ХК-ийн үнэт цаас бүртгэгдэж, үүнээс 2022 онд "Төрийн банк" ХК, болон "Голомт банк" ХК хувьцаагаа олон нийтэд санал болгон арилжаалж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн нь хөрөнгийн зах зээл хөгжлийн дараагийн шатанд түүчээлэх үндэс суурийг улам бэхжүүлсэн.

  • Төр засгийн шийдвэрийн дагуу МХБ нь 2022 онд нийт хувьцааны 34%-ийг олон нийтэд санал болгон Нээлттэй хөрөнгийн бирж болсон нь байгууллагын чадавх, өрсөлдөх чадварыг сайжруулах, стратегийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үр нөлөө үзүүлж, улмаар дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал үйл явдал болсон билээ.

  • Хөрөнгийн зах зээлийн эрчимтэй хөгжлийг дэмжих, оролцогчдын идэвхийг нэмэгдүүлж, зах зээлийн цар хүрээг тэлэх үүднээс МХБ нь үйлчилгээний шимтгэл, хураамжуудаа 10-100 хүртэл хувиар буурууллаа.

Монголын хөрөнгийн бирж нь 2022 онд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, 4.0 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 297.6 сая төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Тайлант хугацаанд 696.5 сая төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулан, Улсын төсөвт 734.6 сая төгрөгийн татвар, хураамжийг хуулийн хугацаанд бүрэн төлөв. Мөн 2021 оны оны ашгаас нийт 1.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүллээ.

Үнэт цаасны арилжааны хувьд, 2022 оны өдрийн дундаж арилжаа 2.4 тэрбум төгрөгт хүрч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ оны эцэст 6.89 их наяд төгрөг болж, түүхэн дээд хэмжээнд хүрэв. Үүнд дотоодын хөрөнгө оруулагчид идэвхжиж, иргэдийн хөрөнгө оруулах хандлагад томоохон өөрчлөлт гарсан нь ихээхэн нөлөөлсөн төдийгүй хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн нь зах зээл өргөжин тэлэхэд томоохон түлхэц үзүүллээ.

Та бүхэн Монголын хөрөнгийн биржийн 2022 оны үйл ажиллагааны тайланг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ