2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 562,966,819 төгрөгийн үнийн дүн бүхий 1,109,232 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тээвэр дархан ХК (TEE +15.00%), Оллоо ХК (OLL +14.79%), Инвескор ББСБ ХК (INV +8.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.29%), Махимпекс ХК (MMX -7.02%), Гермес центр ХК (HRM -5.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 218,033 ширхэг нэгж эрх 185,904,009 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 15,137 ширхэг үнэт цаас 1,513,699,780 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,080 ширхэг үнэт цаас 2,008,000 ам.доллар (7,135,146,880₮)-оор,
-
Багцын арилжаагаар 13,346,213 ширхэг үнэт цаас 7,333,563,310 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,944,000 юань буюу 5,532,958,080 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 488,400 ам.доллар буюу 1,735,461,024 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн баяжуулсан кокжсих нүүрс 17,177,600 ам.доллар буюу 61,038,196,736 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,912,000 юань буюу 3,494,499,840 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.28% хувиар өсч, 53,910.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,784,876,113,217 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



