• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55133.21

( 230.25 0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55133.21 230.25
MSE A Индекс 21070.61 43.69
MSE B Индекс 14341.69 129.72

Мэдээ мэдээлэл

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-01-12 14:43:35

Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд 2026 оны 1-р сарын 28-30-ний өдрүүдэд явагдах болно.

2026 ОНЫ 1-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-12 14:11:55

Энэ өдөр зах зээлийн үнэлгээ түүхэн дээд буюу 14,037,986,034,742 төгрөгт хүрлээ.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-01-12 14:43:35

Монголын хөрөнгийн биржээс иргэдийн үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” шинэ оны анхны сургалтаа зарлаж байна. Сургалт Монголын Хөрөнгийн биржийн сургалтын танхимд 2026 оны 1-р сарын 28-аас 30-ны хооронд явагдах бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд  сургалтыг удирдаж явуулна.

Манай сургалтын  давуу тал нь энэ зах зээлийн гол цэг дээр нь буюу хөрөнгийн бирж дээрээ мэргэжлийн багш нараар практик туршлага бүхий мэдээлэл олгодгоороо суралцагчдын сонирхлыг илүү татдаг. Дэлхий нийтийн жишгээр хүн бүр хөрөнгө оруулагч болж, аль ч улсын хөрөнгийн зах зээлд оролцож ашиг олох боломж нээгдсэн энэ үед манай сургалтын төгсөгчид системтэй мэдлэг олж авснаар дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай  болж төгсдөг. Мөн бид төгсөгчдөдөө хөтөлбөрт хамрагдсаныг батлан сертификат олгох болно.

Төлбөр: 180,000 төгрөг

Төлбөрийг Голомт банкны MN09 0015 00 1105021404 тоот МХБ-ийн дансанд байршуулна.

Бүртгүүлэх холбоос https://mse.mn/mn/lessonregister

Лавлах утас: 11-313-747 /3112/

Цахим шуудан: info@mse.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ