• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2014-11-25 08:36:40
Санхүүгийн зохицуулах хорооны  2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 375, 376 дугаар тогтоолыг үндэслэн “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн “Бүртгэлийн журам”-ын дагуу “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн нийт 335,297 ширхэг, “Разноимпекс” ХК-ийн нийт 1,027,921 ширхэг, “Монел” ХК-ийн нийт 594,897 ширхэг, “Цасту” ХК-ийн 52,672 ширхэг, “Чимбай” ХК-ийн 492,911 ширхэг, “Туул баян” ХК-ийн нийт 150,230 ширхэг, “Модлог” ХК-ийн нийт 139,954 ширхэг хувьцааг тус тус үнэт цаасны бүртгэлээс хасах тухай шалгалтыг хийж, “Монголын Хөрөнгийн Бирж”  ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлын санал дүгнэлтийг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гүйцэтгэх захирлын 190,191 тоот тушаалаар нэр бүхий компанийн үнэт цаасыг бүртгэлээс хаслаа.

“Улаанбаатар зочид буудал” ХК-ийн  хувьцааны хаалтын ханш 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 99,600.00 төгрөг байсан бөгөөд жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдох ногдол хувийг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр нэгж хувьцаанд 106,245.58 төгрөгөөр бодож “ҮЦТТТХТ” ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан байна. 

Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ