• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48903.67

( -76.35 -0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48903.67 -76.35
MSE A Индекс 18577.1 319.1
MSE B Индекс 14737.55 167.96

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-08 16:36:18

Энэ өдөр нийт 24,651,231,927 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ШУНХЛАЙ БОНД-2" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН II ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА 9 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-09-08 15:55:07

Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 9 дүгээр сарын 11-17-ны өдрийг дуустал ажлын 5 өдөр, 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД "ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК" ХХК-ИЙН “GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-09-08 09:32:58

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн “Монголын хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэх нь” сэдвээр илтгэл тавилаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИАС СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖИЛТЭН, СУДЛААЧДЫН ДУНД УРАЛДААН ЗАРЛАЛАА

2024-10-10 12:45:10

 НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

НЭГ.

ЕРӨНХИЙ СЭДЭВ:

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ, УУЛ УУРХАЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ҮҮРЭГ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

Монголын хөрөнгийн биржийн Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, хөрөнгийн зах зээлд оролцогч талуудын ололт амжилтыг олон нийт, шийдвэр гаргагчдад сурталчлан таниулах зорилгоор энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зохион байгуулж байна.

Нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны зорилго нь эдийн засгийн чиглэлээр мэдээ, сурвалжилга, нийтлэл бэлтгэдэг сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, судлаачид дээрх ерөнхий сэдвээс өөрсдийн сонирхон судалж мэргэшсэн байдлаа харгалзан сонгож бэлтгэсэн бүтээлүүдээс шилдэг бүтээлийг шалгаруулж, мэргэжлийн байгууллагын үнэ цэн, сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн судалгаа, дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлтийг бодлого боловсруулалтад тусгахад оршино.

Нэвтрүүлэг бэлтгэхдээ дохионы хэл ашиглах, бэлтгэсэн бүтээлээ олон нийтийн сүлжээнд нийтэлж, нэвтрүүлсэн байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзнэ.

ХОЁР.

НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Судалгаа, тоо баримтад үндэслэсэн байх;

  • Үг үсэг, утга найруулгын алдаагүй байх;

  • Нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх ерөнхий бүтцийг баримталсан байх;

  • Дуу, дүрс чанарын шаардлага хангасан байх;

  • Бусдын бүтээлийг хуулбарлаагүй байх;

  • Сонин, сэтгүүл, сайтын нийтлэл 1500 үгээс доошгүй байх;

  • Радио, телевизийн нэвтрүүлэг, цахим контентын хугацаа 15 минутаас доошгүй байх;

  • Уралдаанд ирүүлж буй бүтээлийг уралдаан зарласан өдрөөс хойш бүтээж сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудсаар дамжуулан нийтэлж, нэвтрүүлсэн байх;

  • Нийтлэлийн бичгийн стандарт:

  • Үсгийн фонд: Times New Roman;

  • Үсгийн хэмжээ: 12;

  • Мөр хоорондын зай:1,5;

  • Margins: top 2cm, bottom 2cm, left 3cm, right 1.5 cm;

  • Эхлэл хэсэгт өөрийн овог нэр, ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг тодорхой тусгах

ГУРАВ.

ШАЛГАРУУЛАЛТ:

           Шалгаруулах журам: 

  • Нийтлэлийг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/ Үүнд:

  • Сэдэв, агуулга нь уралдааны зорилгод нийцсэн байдал: (20 оноо)

  • Баримт жишээ дурдсан байдал: (20 оноо)

  • Бүтээлч хандлага, өөрийн байр суурь: (20 оноо)

  • Сонирхолтой, шинэлэг санаа: (20 оноо)

  • Олон нийтэд хүрсэн байдал: (20 оноо)

Эдээр үзүүлэлтийг харгалзан “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас томилсон “Ажлын хэсэг” шүүж, эхний 3 байрыг шалгаруулна.

  • Нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2024 оны 10-р сарын 10-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлан, зохион байгуулах бөгөөд шалгарсан оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.

          Үүнд:

Радио, телевиз, цахим хэлбэрийн контент нэвтрүүлэг

Ⅰ байр: Өргөмжлөл - 3,500,000 төгрөг

Ⅱ байр: Өргөмжлөл - 2,500,000 төгрөг

Ⅲ байр: Өргөмжлөл - 1,500,000 төгрөг

Сонин, сэтгүүл, сайтын нийтлэл

Ⅰ байр: Өргөмжлөл - 2,500,000 төгрөг

Ⅱ байр: Өргөмжлөл - 1,500,000 төгрөг

Ⅲ байр: Өргөмжлөл - 1,000,000 төгрөг

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: Уралдаанд оролцох бүтээлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл цахим хэлбэрээр info@mse.mn хаягаар, хэвлэмэл хувийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр /Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160/, хаягаар БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗРЫН МАРКЕТИНГ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА хүлээн авна.

  • Бүтээл илгээхдээ эхлэл хэсэгт өөрийн овог, нэр, ажилладаг хэвлэл мэдээллийг байгууллагын нэр, холбоо барих утасны дугаар /2/, и-мэйл хаягийг бичих;

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mse.mn цахим хуудас болон 976-11-313747-(3112#) утсаар лавлана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ