• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55082.42

( -50.79 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55082.42 -50.79
MSE A Индекс 21102.7 32.09
MSE B Индекс 14373.95 32.26

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-01-12 14:43:35

Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд 2026 оны 1-р сарын 28-30-ний өдрүүдэд явагдах болно.

Мэдээ мэдээлэл

“ГЕРМЕС ЦЕНТР” ХК 2024 ОНЫ ХОЁРДУГААР ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-14 10:43:36

"Гермес центр" ХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76.1.12-р заалт, Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийг үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №02 болон №03 тоот тогтоолоор 2024 оны хоёрдугаар хагас жилийн цэвэр ашгийн 98.7 хувь буюу 754 сая төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.

Нэгж хувьцаанд 9.60 (есөн төгрөг жаран мөнгө) төгрөгийн ногдол ашгийг олгох ба ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөр тогтоосон байна. Ногдол ашгийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ