• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52924.26

( 445.44 0.85% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52924.26 445.44
MSE A Индекс 20101.39 204.88
MSE B Индекс 14132.89 -36.26

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-17 15:47:48

Энэ өдөр нийт 19,823,645,222 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-30 16:39:23

2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 618,203,340 төгрөгийн үнийн дүн бүхий 782,514 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.86%), Крипто Үндэстэн ХК (CNF +14.62%), Дархан нэхий ХК (NEH +14.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -10.68%), Шивээ овоо ХК (SHV -10.27%), Монложистикс Холдинг ХК (MLG -8.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 23,969 ширхэг нэгж эрх 2,800,951 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 50 ширхэг үнэт цаас 4,499,850 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаас 500 ам.доллар (1,786,850 МНТ)-оор төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 412,500 ам.доллар буюу 1,474,151,250 төгрөгөөр,

  • "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 5 багц 4,530 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 9,866,702 ам.доллар буюу 35,260,632,937.40 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр нийт 37,362,075,178 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.41% хувиар буурч, 49,595.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,304,598,111,355 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ