Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 269 дүгээр тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар тогтоолоор баталсан "Хадгаламжийн сертификатыг бүртгэх журам"-ыг батламжиллаа.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр банкнаас гаргасан хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн.
Хадгаламжийн сертификатыг олон нийтэд нээлттэй арилжаалснаар дараах давуу талууд үүснэ. Үүнд:
-
Гадаадын хөрөнгө оруулагчид өндөр өгөөжтэй, баталгаат бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх,
-
Банкууд урт хугацаатай санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан санхүүжилт татах,
-
Хөрөнгө оруулагчид мөнгөн хөрөнгийн хэрэгцээ гарсан тохиолдолд хадгаламжийн сертификатын хүүг бууруулалгүй хоёрдогч зах зээлд арилжаалах зэрэг олон давуу талтай юм.
Шинээр баталсан "Хадгаламжийн сертификатыг бүртгэх журам"-тай энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ